Миний нүд зөвхөн чамайг л харвал баярлах юм шиг
Миний зүрх зөвхөн чамайг л хайрлавал зохилох юм шиг
Миний сэтгэл зөвхөн чамайг л тэврэвэл догдлох юм шиг
Миний зөвхөн чамтай л уулзвал гэльэх юм шиг
Үнэн гэдэг үгэнд амлалт байгаасай
Үргэлж гэдэг үгэнд жаргал байдаг шиг
Хайртай гэдэг үгэнд тоглоом битгий байгаасай
Хагацал гэсэн үгэнд жаргал байхгүй
Хайрлах гэдэг үгэнд хэмжээ байхгүй
Хамт байя гэдэг үгэнд салалт байхгүй
*** **** *** ** *
Чамайг єєр хvнд сайн гэдгийг чинь мэдсээр байвч
Чамд хайртай сэтгэл минь vнэхээр хувирахгvй нь
Чанд хатуу байя гэсэн боловч
Чин зvрх минь дэндvv уяхан юм
Чиний л тєлєє бvгдийг хиймээр санагдавч
Чамайг би vнэхээр таашгvй нь ээ
Чамд хайртай сэтгэлээ би vнэхээр яалтай билээ
Чамд єгсєн хайраа би vнэхээр нуух гэж vv
Хэн нэгнийг тэгтлээн хайрлахгvй
Хэм хэмхэнээр бодолд автан санаашрахгvй
Хэлхээс нь алдуурах шиг сувдан нулимс бємбєрєхгvй
Хэдийдээн би ингэтлээ хатуужчихаваа !
Хєглєж, аялгуу тоглоогvй удсан хєгжим шиг
Хєсєр орхигдсон, хуучин даавуун хvvхэлдэй шиг
Хайлган, цайлган шvлгээн ч бичиж догдлохгvй
Харцаараа, хєнгєхєн инээмсэглэх ч vгй хєшчихєєд л...
Зvсэр зvсэр бороо шавхуурганд ч зvггvйтэхгvй
Салбан салбан цасан будрахад ч баясахгvй
Зvйл зvйлийн навчин ширхэгт ч уярахгvй
Салан палан оргиод л би яачихаа вэ ?
No comments:
Post a Comment