Тэнгэрлиг нэгэн чи тэр л хайр минь байсан
Тэнгэрээс зүүгдээстэй солонго шиг тэнэгхэн хайр минь байсан
Гараас зүүгдээстэй хүүхэд шиг эгдүүтэй хайр минь байсан
Галаас бадамлах оч шиг халуухан хайр минь байсан
Чи..
Дуусгалгүй орхисон дундуурхан дарс минь байсан
Дурсамж болон санагалзах дурсамжийн дэвтэр минь байсан
Дуртгалаас дуртгалд үлдэх амьдрал минь чи байсан
Дуунд давтагдах дахилт шиг дурлалын тэнгэр минь чи байсан
Чи миний - Чимээгүй зүрхний минь чин хайрын дуулал байсан
Чи миний - Чин хайрын сэтгэлийн минь чимээгүй ирэх дурлал байсан
Чи миний - Нарыг тоглуулан зугаацуулах намуухан хөгжим нь байсан
Чи миний - Насаараа хайрлаад ч багадам насны минь хайр байсан
No comments:
Post a Comment