Thursday, April 14, 2011

2ne 1 гишүүдийн танилцуулга

CL (Си Эл)


  • Овог Нэр: Ли Чае Рин (이채린)
  • Үүрэг: Ахлагч, Дуучин, Рэппэр
  • Төрсөн он сар өдөр: 1991 оны 2 сарын 26
CL Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Тэр бага насандаа гэр бүлтэйгээ өөр улсруу нүүсэн. Учир нь түүний эцгийн мэргэжлээс шалтгаалсан юм. Тэр маш их хугацааг Японд, Франц болон Америкт өнгөрөөсөн юм. Тэрээр солонгосд буцаж ирээд л солонгосоор төвөггүй ярьж чаддаг болсон гэж 2ne1 TV-р хэлж байсан юм. CL Роман Католик шашинтай. CL нь YG-н бэлтгэлд 2006 оны сүүлээр орсон ба YG-н албан ёсны цомогд 2007 оны сүүлээр орсон юм. Гэсэн ч CL өмнө нь JYP-н бэлтгэлд байсан юм. Тэрээр Солонгос, Англи, Япон болон Франц хэлтэй.

Bom (Бом)

suragch.com
  • Овог нэр: Ли Пак Бом (박봄)
  • Үүрэг: Гоцлол дуучин
  • Төрсөн он сар өдөр: 1984 оны 3 сарын 24
Бом Анх Лэсли Физиологийн Дээд сургуульд сурж байгаад өөрөө Хөгжмийн Бэрклее Коллежид хөгжим сурахаар орсон юм. Тэр Америкд 6 жил амьдраад YG Энтэртайнмэнтэд бэлтгэгдэхээр орсон юм. Тэр 2005 онд бэлтгэгдэхээр ороод 2007 онд ганцаараа дебьютээ хиих гэж байсан юм. 2NE1-д орохоос өмнө , Бом Big Bang-ий хэд хэдэн дуунд хамтарсан юм мөн Lexy, Red Roc нартай. Бом “You and I” соло дуугаа 2009 оны 10 сарын 28нд албан ёсоор гаргасан юм. Энэ дуу нь Өмнөд Солонгост одоогоор маш хүчтэй байна. Пак Бом YG энтэртайнмэнтэд байхдаа өөрөө Gu Hye Sun болон Sandara нартай хамт тайзан дээр гарахыг хүсдэг байсан гэнэ. Тэрээр Япон, Солонгос ба Англи хэлээр ярьдаг.

Dara (Дара)

suragch.com
  • Овог нэр: Сандара Пак (박산다라)
  • Үүрэг: Дуучин
  • Төрсөн он сар өдөр: 1984 оны 11 сарын 12
Сандара Пак нь Өмнөд Солонгосын Бусан хотод төржээ. Хүмүүс ихэвчлан Дара гэдгээр нь мэддэг. Тэр Солонгос ч гэсэн өөрийн урлагийн замналаа Филипинээс эхэлжээ. Тэр солонгос, филипин гээд олон нэртэй ба түүнийг багад нь Сандара гэж дууддаг байв.
Пак Солонгос аав ээжтэй ч түүнийг 8 настай байхад нь эцгийнх нь бизнес дампуурч хамгийн сүүлийн найдлага нь Филипинд очиж бизнэс эрхлэх явдал байсан тул тэд гэр бүлээрээ Филипин улсыг зорьжээ. Түүний эцэг Пасай хатаод жижиигхэн байр худалдан авж бизнэсээ эхэлсэн юм. Эцэст нь тэд бизнэстээ амжилт олон Солонгост амьдардаг эмээгийнхрүүгээ буцан явсан байна. Сандарa болон түүний эрэгтэй дүү Сан Хьүн буюу MBLAQ хамтлагийн Thunder дуучин болох замналаа филипинд байхдаа эгчтэйгаа хэмт эхэлсэн гэдэг.
Тэдний гэрийхэн бүгд Англи болон Тагалог хэлээр ярьж чаддаг. Гэхдээ Дара филипинд сургуульд сурж байхдаа Хятад болон Англи хэлийг сурж байсан ба дараа нь харин Тагалог хэлийг суржээ.
Тэр Солонгосд буцаж ирээд YG энтэртайнмэнтэд шалгуулж жүжигчид дуучнаар орсон юм. Тэрээр саяхан өөрийн соло “Kiss” дуугаа хамтлагийн CL-тэй хамтарч, дууныхаа клипийг Lee Min Ho-тэй хамтарч хийсэн. Энэ дуу нь Өмнөд солонгосын CASS компанийн пивоны сурталчилгааныы дуу юм.

Minzy (Минжи)


  • Овог нэр: Гон Мин Жи (공민지)
  • Үүрэг: Дуучин, Рэппэр, Гоцлол бүжигчин
  • Төрсөн он сар өдөр: 1994 оны 1 сарын 18
Тэр Солонгос болон Японоор ярьдаг ба тэр өөрийн бүжиглэсэн бичлэгээ интэрнэтэд тавьсан түүнийг нь YG үзсэн ба YG захирал Yan Hyun Suk үзэн түүнийг урьжээ.Тэр Солонгосын алдарт бүжигчин Gon Oh Jin-гийн ач охин юм.

No comments:

Post a Comment